Нийслэлийн төсөвт тодотгол хийхийг АН-ын бүлгээс шаардлаа


2020-03-31 11:42:37

НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь нөхцөл байдалтай уялдан нийслэлийн төсөв хүндэрч, тасалдаж эхэлсэнтэй холбоотой хэмээн НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга тайлбарлалаа.  

Тэрбээр “Энэ сарын 27-нд эдийн засгийн идэвхжил суларч байгаатай холбоотой Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн. Үүнд ХАОАТ, НДШ-ийг 6 сар иргэдээсээ авахгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ нь хотын төсөвт хүндрэлтэй тусна. Нийслэлийн төсөв тасалдах нөхцөл байдал бий болно. Нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан 1.2 тэрбум буюу 60 хувь нь ХАОАТ-аас бүрддэг. Гэтэл зургаан сарын хугацаанд энэ татварыг авахгүй байхаар шийдвэрлэснээр 350 тэрбумаар хотын төсөв тасарна.

Нийслэлийн төсөв эхний 2 сар 100 гаруй тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа. Иймээс нийслэлийн төсөвт тодотгол хийхийг шаардаж байна” гэлээ.

Дэлхийн олон оронд нөхцөл байдал хүндэрч мөн л төсвийн хүндрэл үүсээд байгаа. Гэхдээ нийслэлийн төсөвт тодотгол хийж, шаардлагагүй хөрөнгө оруулалтаа танах хэрэгтэй хэмээн АН-ын бүлгээс үзэж байгаа нь энэ аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү