УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох шүүх хурал хойшилжээ


2020-04-06 10:50:01

УИХ-ын гишүүн Б.Батзоригт Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн байгууллагад хэргийг  шилжүүлсэн билээ.

Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2020.04.06-ны өдөр хэлэлцэхээр товлосон байсан. Гэвч өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Тэрбээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд түүний хүсэлтийг энэ 7 хоногт хэлэлцэнэ гэх мэдээлэл бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү