Б.Баттулга: Дэвших боломжгүй эсэхийг манай нам шийдэхгүй


2020-05-16 14:18:04

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хуралдаан өнөөдөр 12.00 цагт намын байрандаа эхэллээ. Хуралдааны эхэнд Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэх гэнэ. Үүний дараа Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, нэр дэвшигчдийг тодруулна хэмээн тус намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баттулга мэдээлэл өглөө. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм. 

-Хурлын зохион байгуулалтыг хэрхэн явуулахаар болсон бэ. Олон хүнийг бөөгнөрүүлж болохгүй Эрүүл мэндийн яамны зөвлөмж байгаа шүү дээ?

-Сонгуулийн хууульд зааснаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-нд барим бичгээ өгөх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор АН энэ удаагийн хурлаа цахимаар зохион байгуулна. Өнөөдрийн 12:00 цагаас ZOOM апплекэйшнийг ашиглаж ҮБХ-ны 400 гаруй гишүүний хурлыг цахимаар хийж байна.

Хурлын үйл явцын мэдээллийг өнөөдрийн 20:00 цагт намын удирдлагууд мэдээлнэ. 

-Нэр дэвшихээр нэр нь тодорхой болсон хүмүүс намдаа 100 сая төгрөг хандивласан гэсэн үг үү?

-АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа ҮБХ хуралдаж нэр дэвшигчдийн тодруулна. Намын дотоопд журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан. 

-Орон нутагт байгаа ҮБХ-ны гишүүд хуралдаандаа хэрхэн оролцож байгаа вэ? 

-Интернэтийн сүлжээ орон бүх газраас гишүүд маань холбогдож байгаа. ҮБХ-ны дийлэнх гишүүн Улаанбаатарт байгаа. 

-Өнөөдөр оройн 20:00 цаг гэхэд нэр дэвшигчид тодорхой болно гэсэн үг үү?

-20:00 цагт хурлын үйл явцын талаар мэдээлнэ. Нэр дэвшүүлэх ажиллагаа тэрнээс хойш ч үргэлжилж магадгүй. Өнөөдрийн 00:00 цагаас өмнө СЕХ-нд албан ёсоор шийдвэрээ гардуулж өгөх ёстой юм. 

-МАН ЖДҮ-д холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй гэж байгаа. Танай намын хувьд тодорхой шалгуур тавьж байгаа вэ. Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх үү?

-Аливаа хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бол Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшилтийн асуулдал яригдана. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалд цагдаагийн байгууллагын тодорхойлолт гэж юм бий. Тэр шалгууруудыг хангасан хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад явна. Дэвших боломжгүй эсэхийг манай нам шийдэхгүй. 

Гол шалгуур бол тухайн нэр дэвшихээр горилогчийн талаар дунд шатны байгууллагаас саналыг нь аваад ҮБХ-гоор хэлэлцэнэ. Дээрээс нь судалгааны дүн зэрэг олон талын шалгуурыг Сонгон шалгаруулах хороо авч үзээд намын удирдлагуудад танилцуулна. Үүн дээр ҮБХ-ны гишүүд саналаа өгч шийдвэрлэнэ. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү