МАН-ын 10 гаруй гишүүн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ


2020-05-16 19:56:58

Улс төрийн намууд хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн өөрийнх нь эсрэг байр суурь илэрхийлэгчдийг энэ удаад өнжөөхөөр болсон гэх мэдээлэл ч бий. Ямартай ч УИХ-ын 20 гаруй гишүүнтэй уулзаж, тойргийн мандат олгохгүй гэдгээ дуулгасан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Бага хурлын өмнө сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцолсон.

Тэгвэл одоогийн байдлаар нэр дэвшихгүй, энэ удаагийн сонгуулийг өнжихөө илэрхийлсэн гишүүдийг танилцуулж байна. Үүнд

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

-УИХ-ын гишүүн Л.Энхболд

-Шадар сайд Ө.Энхтүвшин

-УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

-УИХ-ын гишүүн О.Содбилэг

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

-МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү