Ц.Баатархүү: Монгол Улсыг хар жагсаалтаас нэн тэргүүнд гаргах хүмүүсийг нэр дэвшүүлнэ


2020-05-16 21:15:01

АН-ын Үндэсний бодлогын хороо “Ардчиллын Өргөө”-нд өнөөдөр 12.00 цагаас хуралдаж эхэлсэн. Хэдийгээр 20.00 цаг гэхэд нэр дэвшигчдийг тодруулж дуусч, хурлын талаарх мэдээллийг өгнө гэж байсан ч Үндэсний бодлогын хорооны хурлыг цахимаар зохион байгуулж байгаа учраас товлосон цагттаа дуусах боломжгүй болсныг онцоллоо.

Ингээд хурлын явцын талаар АН-ын дэд дарга Ц.Баатархүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулж байна. АН Монгол Улсыг хар жагсаалтаас нэн тэргүүнд шуурхай гаргах, баялаг бүтээгчдээс хамгаалах, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүртээх 76 хүнийг тодруулах үйл явц амжилттай явагдаж байна.

Хурал 12.00 цагт 80 хувийн ирцтэй эхэлж, Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж, нэр дэвшигчдийг Үндэсний бодлогын хороонд хүргүүлдэг. Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар тодруулдаг. Энэ ажил амжилттай зохион байгуулагдаж байна.

29 тойрогт Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж, энэ дагуу нэр дэвшигчдийн нэрсийг Үндэсний бодлогын хороонд хүргүүлдэг.

Цар тахалтай холбоотойгоор  АН аль болох олон хүн бөөгнөрүүлэхгүйн тулд цахимаар хурлыг зохион байгуулж байна. Хурлын зааланд тэргүүлэгчид сууж, хурлыг зохион байгуулж байна” гэлээ.  

Энэ үеэр АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “ 410 гишүүн байдаг 310 гишүүн мандатаа авч хуралд оролцож байна.

Үндэсний бодлогын хорооноос 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дотоод сонгуулийн хороог байгуулсан. Хэн нэгнийг дэвшүүлсэн дэвшүүлээгүй асуудлыг ярих болоогүй байна. Тойргийн хороодоос нэр дэвшигчдийг битүүмжилсэн байдлаар ирүүлсэн. Битүүмжлэлийг задалж, нэр дэвшигч нэг бүрээр нь асуудлыг авч хэлэлцэн Үндэсний бодлогын хороонд хүргүүлнэ” гэлээ.

АН-ын нэр дэвшигчид ойролцоогоор 3 цагийн дараа тодрох талаар энэ үеэр онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү