МАН-ын нэр дэвшигчид тодорлоо


2020-05-16 21:38:17

Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас эхэлсэн МАН-ын Бага хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар тодрууллаа. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хэмжээнд нэр дэвшигчид тодорчээ. Улмаар нэр дэвшигчдийн нэрийг намын дарга У.Хүрэлсүх Бага хурлын гишүүдэд уншиж танилцууллаа. Одоо нэр дэвшигчдийг нууц санал хураалтаар эцэслэнэ.

Гэхдээ Бага хурал дээр санал хураалтаас урьтаж, заалнаас нэр дэвшүүлэх боломжтой. Энэ дагуу Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауль болон 6 хүн нэр дэвшүүлжээ.

Тус намаас УИХ-д сонгогдсон хэд хэдэн гишүүн энэ удаагийн сонгуулийг өнжихөө өчигдрөөс илэрхийлж эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлийн байдлаар УИХ-ын гишүүн О.Содбилэг болон Д.Тэрбишдагва нар нэр дэвшихгүй болсноо өөрийн цахим хуудаснаа мөн нийтэлсэн байна.

Хурлын явцын талаар маргааш 11.00 цагаас намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийхээ мэдэгдсэн.

Архангай аймаг

1. Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн/

2. Ж.Мөнхбат /УИХ-ын гишүүн/

3. Ё.Баатарбилэг /БСШУС-ын сайд/

Баян-Өлгий  аймаг        

1. Х.Баделхан /БХБ-ын сайд/

2. Т.Абубахир /МАН-ын гишүүн/

3. А.Галимхан /МАН-ын гишүүн/

Баянхонгор аймаг        

1. Л.Элдэв-Очир /УИХ-ын гишүүн/

2. Г.Занданшатар /УИХ-ын гишүүн/

3. Б.Батцэцэг /Гадаад харилцааны дэд сайд

 Булган аймаг  

1. Ж.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

2. Ц.Анандбазар /Сод Монгол группийн ерөнхийлөгч/

Говь-Алтай аймаг

1. Б.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

2. Ш.Раднаасэд /УИХ-ын гишүүн/

Дундговь, Говьсүмбэр аймаг

1. Сү.Батболд /УИХ-ын гишүүн асан/

2. Г.Мөнхцэцэг /УИХ-ын гишүүн/

Дорнод аймаг    

1. М.Бадамсүрэн /Аймгийн Засаг дарга/

2. Ц.Сэргэлэн /ХХЕГ-ын дарга асан/

Дорноговь аймаг

1. Б.Дэлгэрсайхан /УИХ-ын гишүүн/

2. Т.Энхтүвшин /МАН-ын гишүүн/

Завхан аймаг

1. Ц.Цэрэнпунцаг /Улсын гарьд/

2. Б.Баярсайхан /БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/

Өвөрхангай аймаг

1. С.Чинзориг /УИХ-ын гишүүн/

2. Д.Тогтохсүрэн /УИХ-ын гишүүн/

3. Г.Ганболд /аймгийн Засаг дарга/

Өмнөговь аймаг

1. Н.Наранбаатар /аймгийн Засаг дарга/

2. Х.Мандахбаяр /МСНЭ-ийн дарга асан/

Сүхбаатар аймаг

1. З.Энхтөр /Засаг дарга асан/

2. Т.Ганди /Гадаад харилцааны сайд асан/

Сэлэнгэ аймаг

1. А.Ундрам /МАН-ын Бага хурлын гишүүн/

2. Д.Өнөрболор /МАН-ын Бага хурал/

3. Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

Төв аймаг

1. Ж.Батжаргал /Засаг дарга/

2. Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

3. Д.Гантөгс /Найрамдал зуслангийн захирал/

Увс аймаг

1. Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд/

2. Б.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/

3. Н.Цэрэнбат /БОАЖ-ын сайд/

Ховд аймаг       

1. С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

2. Ц.Цогцолмаа /УИХ-ын гишүүн

3. О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/

Хөвсгөл аймаг   

1. Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

2. Ц.Даваасүрэн /Эрчим хүчний сайд/

3. Л.Мөнхбаатар /УИХ-ын гишүүн/

Хэнтий аймаг

1. У.Хүрэлсүх /Ерөнхий сайд, МАН-ын дарга/

2. Л.Оюун-Эрдэнэ /ЗГХЭГ-ын дарга/

3. Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

Орхон  аймаг      

1. Ц.Нямдорж /Хууль зүй, дотоод хэргийн сайд/

2. Д.Батлут /Засаг дарга/

3. Б.Оюунгэрэл /МЭХ-ны Ерөнхийлөгч/

Дархан-Уул аймаг

1. Б.Жавхлан  /УИХ-ын гишүүн/

2. Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/

3. Д.Дамдинням /Бага хурлын гишүүн/

Багахангай, Налайх, Багануур дүүрэг

1. С.Амарсайхан /Нийслэлийн Засаг дарга/

2. Ц.Сандаг-Очир /Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч/

Баянзүрх дүүрэг

1. Б.Энхбаяр /Хууль зүйн дэд сайд асан/

2. Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/

3. Х.Булгантуяа /Сангийн дэд сайд/

4. Бат-Амгалан /Бага хурлын гишүүн/

5. Ж.Чинбүрэн /Хүний гавьяат эмч/

Сүхбаатар дүүрэг

1. Ц.Мөнхцэцэг /Улс төр судлаач/

2. Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн/                                

3. Д.Цогтбаатар /Гадаад харилцааны сайд/                              

Чингэлтэй дүүрэг

1. М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/

2. Т.Аюурсайхан /УИХ-ын гишүүн/

3. Ж.Сүхбаатар /УИХ-ын даргын зөвлөх/

Баянгол дүүрэг

1. Ж.Батбаясгалан /Нийслэлийн Засаг даргын орлогч/

2. Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/

3. Х.Ганхуяг /Херо холдинг ХХК захирал/

Сонгинохайрхан дүүрэг

1. Д.Сумъяабазар /Уул уурхайн сайд/

2. Н.Учрал /УИХ-ын гишүүн/

3. Б.Жаргалмаа /Нэвтрүүлэгч/

 4. П.Анужин /Бага хурлын гишүүн/

Хан-Уул дүүрэг

1. Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн, ЭМ-ын сайд/

2. Г.Амартүвшин/ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан/

3. Ж.Алдаржавхлан /Бага хурлын гишүүн/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү