Я.Содбаатар: Гурван шалгуурыг хангасан 76 хүнийг нэр дэвшүүлсэн


2020-05-21 17:12:53

Сонгуулийн ерөнхий хороонд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар тэргүүтэй эрхмүүд хүлээлгэн өглөө. 

Тэрбээр "Сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвших эрх авсан 76 хүний холбогдох материалыг бүрдүүлж СЕХ-нд хүргүүлгэн өгч байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхээс тавьсан гурван шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлж, материалыг хүргүүлж байна. Түүнээс гадна нэр дэвшигчдийг олон түмний итгэл хүлээлгэх чадвартай эсэх санал асуулгыг үндэслэсэн. Мөн МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсээ видео хэлбэрээр өнгөрсөн даваа гарагт олон нийтэд мэдээлсэн. Тэдгээр нэрэнд  өөрчлөлт ороогүй" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү