Ч.Хүрэлбаатар: 17 сая амны хаалт, 5 мянган халуун хэмжигч оруулж ирсэн


2020-05-25 15:48:47

Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлэхэд хичнээн төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Коронавирусийн цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 213.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Оношилгоо эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Нийт 17 сая амны хаалт, 5 мянган халуун хэмжигч орж ирсэн.

COVID-19 халдварын үед эрүүл мэндийн салбарт нийтдээ 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ингээд нийт 13 эмнэлгийн эмч, ажиллагсдад цалин хөлсний урамшуулал олгоод байна. Үүн дээр нэмээд улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд хийж байгаа.

Мөн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хувийн ААН-ийн ажилчдыг ХХОАТ-аас чөлөөлсөн. Мөн ипотекийн зээлээс 20 мянган иргэдийн 150 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулсан. Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг нэг жилээр хойшлуулаад байгаа.  Энэ хүрээнд арилжааны банкууд 33,476 иргэний 320.4 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулсан. ББСБ-ууд 75,250 иргэний 94.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.

Тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, 1.1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний дараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байна. Үүнийг олгох бэлтгэл ажил явагдаж байна. Удахгүй олгож эхэлнэ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээс 37 мянга гаруй аж ахуйн нэгжийн 390 мянган даатгуулагчийг хамрууллаа. Нийт ААН-ийн 97 хувь нь юм” гэж хэлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү