Сонгогчдын санал авах байрны ариутгал, хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна


2020-05-27 22:17:14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн санал авах ажиллагаатай холбоотой ариутгал, халдваргүйтгэл хийх болон сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах хэрэгсэлд шаардлагатай зардлын хэмжээг баталсан байна. 

Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталжээ.

Зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол гаргасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү