Ерөнхий сайд 11.40 цагт саналаа өгнө


2020-06-24 11:49:35

УИХ-ын сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Улаанбаатарын цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна. Төрд төлөөллөө сонгох энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана, хаана саналаа өгөхийг тодрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар  тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Цаг нь тодорхой бус байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү