Сонгогчдын ирц 25.13 хувийн ирцтэй байна


2020-06-24 15:14:10

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт эхэлсэн. Санал хураалт орой 22:00 цагт дуусна.

Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж танилцууллаа.

Тэрбээр “Санал хураалт өглөө 07.00 цагт эхэллээ. Хур борооны улмаас алслагдсан аймгуудын мэдээллийг авах гэж хугацаа алдлаа.

Архангай аймаг 105 хэсгийн хороотой зөөврийн хайрцгаар 870 хүн саналаа өгсөн. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 61.725 иргэн байна. Санал өгсөн иргэний тоо   15.587 буюу 25.25 хувьтай байна.

Баян-Өлгий аймаг 96 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн 695 иргэн байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 65.258 иргэн байна. Санал өгсөн иргэн 12.047 буюу 18.46 хувьтай.  

Баянхонгор аймаг 105 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 1011 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 56.688 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 16.990 буюу 29.97 хувь байна.

Булган аймаг 68 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 612 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 40.877 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 10.306 буюу 25.25 хувь байна.

Говь-Алтай аймаг 87 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 865 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 37.458 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 12.806 буюу 34.19 хувь байна.

Говьсүмбэр, Дундговь аймаг 55 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 462 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 40.829 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 9.663 буюу 23.67 хувь байна.

Дорнод аймаг 72 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 422 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 52.159  иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 13.865 буюу 26.58 хувь байна.

Дорноговь аймаг 59 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 379 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 44.650  иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 12.182 буюу 27.28 хувь байна.

Завхан аймаг 111 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 930 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 74.373 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 21.294 буюу 28.63 хувь байна.

Өмнөговь аймаг 61 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 752 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 44.821 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 12.580 буюу 28.07 хувь байна.

Сүхбаатар аймаг 64 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 805 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 40.738 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 13.191 буюу 32.38 хувь байна.

Сэлэнгэ аймаг 56 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 507 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 72.768 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 16.598 буюу 22.81 хувь байна.

Төв аймаг 96 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 824 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 61.817 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 15.299  буюу 24. 74 хувь байна.

Увс аймаг 92 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 724 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 52.141 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 14.664 буюу 27.04 хувь байна.

Ховд аймаг  91 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 1126 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 54.254 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 14.668 буюу 27.04 хувь байна.

Хөвсгөл аймаг  129  хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 2095 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 86.341 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 22.029 буюу 25.51 хувь байна.

Хэнтий аймаг 89  хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 582 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 49.689 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 13.647 буюу 27.46 хувь байна.

Дархан-Уул аймаг  39 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 347 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 65.074 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 16.489 буюу 25.34 хувь байна.

Орхон аймаг  38 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 353 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 66.731 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 15.705 буюу 23.53 хувь байна.

Аймгийн хэмжээнд дүнг нэгтгэвэл 1689 хэсгийн хороо байна. Зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн 15.847 байна. Нийт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 1.1 сая гаруй хүн байна. Үүнээс 12.00 цагийн байдлаар саналаа өгсөн сонгогчийн тоо аймгийн хэмжээнд 295.372 буюу 2646 хувьтай байна.

Багахангай, Багануур, Налайх дүүрэг 26 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 369 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 45.451 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 10404 буюу 22.23 хувь байна.  

Баянзүрх дүүрэг буюу 22 дугаар тойрог  47 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 197 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 109.820 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 26.073 буюу 23.74 хувь байна.

Баянзүрх дүүрэг 23 дугаар тойрог  53 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 381 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 112.083 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 24.564 буюу 21.92 хувь байна.

Сүхбаатар дүүрэг 42 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 392 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 86.814 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 19.275 буюу 22.20 хувь байна.

Чингэлтэй дүүрэг 44 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 586 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 103.116 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 22.363 буюу 21.62 хувь байна.

Баянгол дүүрэг  77 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 422 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 135.711 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 35.311 буюу 26.02 хувь байна.

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар тойрог 43 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 446 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 84.520 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 16.920 буюу 20.02 хувь байна.

Сонгинохайхан дүүрэг 28 дугаар тойрог 59 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 764 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 110.914 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 27.779 буюу 25.05 хувь байна.

Хан-Уул дүүрэг  60 хэсгийн хороотой. Зөөврийн саналын хайрцгаар санал өгсөн иргэдийн тоо 552 байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 114.446 иргэн байна. Санал өгсөн сонгогчийн тоо 29.749 буюу 25.99 хувь байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 451 хэсгийн хороо байна. Зөөврийн хайрцгаар нийслэлийн хэмжээнд 4109 сонгогч саналаа өгсөн. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 903.175 сонгогч байгаагаас 212.138 иргэн буюу 23.49 хувь нь саналаа өгчээ.

Өмнөх сонгууль буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 23.4 хувь байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү