С.Амарсайхан: Иргэд маань саналаа идэвхтэй өгнө гэдэгт итгэж байна


2020-06-24 15:28:02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн 3 дугаар хороонд саналаа өглөө. Тэрбээр, “Монголчууд бид сайхан эх оронтой. Эрхэмлэж нандигнах тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй сонголтоо хийж, эрх зүйт төр улсаа байгуулах төрийн эрх барих УИХ-аа сонгож байгаа болохоор ямар нэгэн хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл алга байна.

Хууль журмын хүрээнд сонгууль сайхан зохион байгуулалт өндөр явагдаж байна. Иргэдийн сонгуулийн мэдлэг хандлага сайжирсан байна. Янз бүрийн улстөржилтгүй болж байна. Ямар нэгэн байдлаар талцаж, бие биенээ үгүйсгэх явдал арилжээ. Иргэд маань ч гэсэн саналаа идэвхитэй өгч байгаа гэдэгт итгэж байгаа* гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү