Хамгийн өндөр санал авсан 5 нэр дэвшигч


2020-06-25 12:40:43

УИХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан мэдээгээр хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчид тодроод байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 25.356 буюу Хэнтий аймгийн санал өгсөн сонгогчдын 72.2 хувийн итгэлийг хүлээжээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал нийт нэр дэвшигчдээс хамгийн өндөр саналыг аваад байна. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тйорог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд 53.651 санал буюу сонгогчдын 65.5 хувийн итгэлийг хүлээж, ирэх парламентад улиран сонгогдлоо.

Урьдчилсан дүнгээр ирэх парламентад 13 гишүүн төр түшилцэхээр сонгогдоод байна. Тэднээс хамгийн өндөр санал авсан нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж 37.457 санал буюу Хан-Уул дүүргийн саналаа өгсөн сонгогчдын 42.1 хувийн итгэлийг өвөртлөөд байна.

Мөн түүнтэй хамт нэг тойрогт МАН-аас нэр дэвшсэн Г.Амартүвшин 37.476 санал буюу сонгогчдын 42.1 хувийн саналыг авч ялалт байгуулжээ.

Түүнчлэн Хасуурын Ганхуяг хэмээн танигдсан эрхэм ирэх парламентад шинээр сонгогдоод байна. Тэрбээр УИХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшиж 50.073 санал буюу 48.2 хувийн санал авчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү