Т.Аюурсайхан, С.Одонтуяа нар УИХ-ын дэд даргаар томилогдлоо


2020-07-01 16:49:12

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар УИХ дахь намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг сонсов.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн үргэлжлүүлэн ажиллах бол АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат ажиллахаар болов.

Мөн өдрийн хуралдаанаар байнгын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.

Түүнчлэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дэд дарга нарыг сонгов.

МАН-аас УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайханыг, АН-аас С.Одонтуяа нарын нэрийг дэвшүүлж байгаагаа бүлгийн дарга нар мэдэгдлээ.

УИХ-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлж, УИХ-ын дэд дарга эмэгтэй хүн томилогдох гэж байгаад баяртай байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах асуудал дээр хувьсгал хийх шаардлага бий. Хүүхэд хамгааллын асуудлаар юу хийх талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-д хөрөнгө мөнгө дутаагүй. Гагцхүү сэтгэл л дутаж байгаа. 2012 оны парламент хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой 30 гаруй хуулийг боловсруулж батлуулсан. 2016 онд байгуулагдсан УИХ боломж байсан ч ашиглаагүй. Хэт олонх болсон ч энэ чиглэлээр юм хийгээгүй. Харин энэ удаагийн парламент хүч хавсран энэ ажлыг хиймээр байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү