У.Хүрэлсүхийг 93 хувийн саналаар Ерөнхий сайдаар томиллоо


2020-07-02 12:42:59

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хэд хэдэн УИХ-ын гишүүн асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийг мөрдөж амьдрахыг сануулаад тэрбээр "Эрдэнэтэд нэр дэвшээд олон хүнтэй уулзаж явахад шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна. Үүнийг намын дарга, Ерөнхий сайд анхаарч ажиллаач. Намын харъяаллаар ажлаас халагдсан хоёр хүн Эрдэнэтэд байгаа. Энэ хүмүүсийг шүүхийн шийдвэрээр буцаагаад ажилд нь авах уу" хэмээв. 

У.Хүрэлсүх "Монголд хууль хэрэгждэг нийгэм байх ёстой гэж ойлгож байгаа. Гаргасан хууль дүрэм хэрэгжихгүй байгаа бол хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгждэг болохын төлөө ажиллана" гэдгээ онцлов.

Мөн гишүүн Б.Пүрэвдорж эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажлынх нь талаар лавлахад тэрбээр "Засгийн газар байгаа боломждоо тааруулж ажлаа хийж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллана. Төсвийн тодотгол хийнэ. Бэлтгэж байгаа. Саарал жагсаалтаас гарна. Хар тамхитай холбогдсон хүмүүст арга хэмжээ авсан. Бид сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. Бид дайсан биш. Ардчилсан намтай хамтарч ажиллаж байсан. Цаашид ч хамтарч ажиллах болно. Нөхдүүдийнхээ шүүмжлэлийг хүлээж авна, хүндэтгэлтэй хандана. Харин доромжлуулахгүй гэдгээ хатуу хэлье" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү