Д.Загджав, Т.Гантулга нарыг газрын даргаар томиллоо


2020-07-22 17:11:41

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээс гадна агентлагийн дарга нарын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг томиллоо.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, хурандаа Ж.Болдыг томилсон юм.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэлийг томилжээ.  Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсанТ.Гантулгыг томилох шийдвэр гаргалаа.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү