УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноолоо


2020-08-11 10:53:41

ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллага шалган, эхнээс нь ял оногдуулах болсон. Тэгвэл дээрх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон юм.

Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, нээлттэй хорих ангид 2.6 жил хорих ялаар шийтгэлээ.

Түүнтэй холбогдох шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан бөгөөд шүүгдэгч Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү