Д.Тогтохсүрэн: Асуудал бүр дээр ажлын хэсэг гарган ажиллаж байна


2020-08-17 15:20:54

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх 4 том асуудлыг хэлэлцлээ.

Эхэнд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн ажлын хэсэг гаргахаар бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх парламентад нэр бүхий 9 гишүүн өргөн барьсан. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргана ажиллаж байна. Шинэ парламент бүрдсэн учраас бүлгийн гишүүдэд дээрх хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь сонслоо. Эл хуулийн төслийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх учиртай" гэлээ.

Мөн хуралдаанаар бүлгийн дэд даргын асуудлын талаар хэлэлцжээ. Бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан ажиллахаар болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү