Булган аймгийн Гурванбулагт бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна


2020-09-10 16:01:25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолттой ажиллаж байна. Булган аймгийн Гурван булаг сумын авзага багийн нутаг Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлаж нөхөн сэргээх туршилт” төслийн хэрэгжиж байна.

Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14,2% нь сул, 1,7% нь дунд зэрэг, 0,32% нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрхи үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байна.

Сүүлийн гурван жилийн ажлын үр дүн төслийн талбайд өлийн цагаан оготно устаж, олон наст ургамлын ургац бүрэн гүйцэж, хөрсийг хуурайшуулж, цөлжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг зэрлэг ургамал буурсан байна. Энэ нь зайнаас тандалт судалгаа хийсэн газруудад үүн шиг нөхөн сэргээлт хийхэд үр дүнтэй болно гэдгийг харуулж байна гэлээ.

Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдад бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалт явуулж, мэдээлэл өгдөг аж. Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаөс гадна зарим ургамалын үр тонн нь 35 сая хүртэл үнэтэй байдаг нь хүндрэл учруулж, техник, технологи ажиллах хүчний дутагдалтай байдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газраас анхааря ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү