НИТХ-д нэр дэвшигчдийг харьцуулбал...


2020-09-15 16:30:49

Орон нутгийн сонгуулийн санал хураалт сарын дараа болно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН 45 хүнийг нэр дэвшүүлсэн бол хамтрал байгуулсан АН 37, МАХН 8 хүний нэрийг дэвшүүлсэн юм.

Ардчиллын үзэл баримтлал, үнэт зүйлийн дор нэгдсэн АН болоод МАХН, ШИНЭ намынхан хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол МАН “Нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг  боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болгосон” хэмээн тодотгоно билээ.

Одоогоор МАН  утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг бий болгохоо хэлсэн бол АН+МАХН+ШИНЭ “Дүүжин замаар жуулчид л зорчдог болохоор нийтийн тээврийг шийдэхгүй” хэмээгээд нийтийн тээврийг үнэгүй болгохоо амласан юм. Жил бүр татаас нь нэмэгдэж, төсөвт хүндрэл учруулдаг хэмээн ад үзэгддэг нийтийн тээврийг үнэгүй болгох амлалт нь дүүжин гүүр цаашаа гэлтэй.  

Энэ мэтчилэн хоёр намын амлалтыг харьцуулан дараагийн удаа хүргэнэ. Энэ удаад нэр дэвшигчдийг харьцуулав.

 

МАН:

АН+МАХН:

Шинэ хүн

Нэр дэвшигчдийн 33 нь буюу 75.5 хувь нь шинэ буюу анх удаа нэр дэвшиж байна

Нэр дэвшигчдийн 27 нь шинэ нэр дэвшигч.

 

Насны хувьд

Хамгийн залуу нь 30 настай бол ахмад нь 56 настай.

Хамгийн залуу нь 35 бол 45-аас дээш насны 13 нэр дэвшигчтэй

Мэргэжил, боловсролын тухайд:

 

Нийт 45 нэр дэвшигчдийн

  • Эрх зүйч мэргэжилтэй 15
  • Улстөр судлаач 12
  • Багш  мэргэжилтэй 4
  • Инженер мэргэжилтэй 5
  • Эдийн засагч мэргэжилтэй 5
  • Эмч мэргэжилтэй 1
  • Нисгэгч мэргэжилтэй 1
  • Программист мэргэжилтэй 2
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн 5 хүн байгаа аж.

Тэдгээрээс

- Доктор 5

- Гавьяат 5

Нэр дэвшигчдийн 60 хувь нь магистр, 7 хувь нь доктор. 12 буюу 30 хувь нь гадаадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн.

 

Туршлага:

Нэр дэвшигчдийн 21 нь буюу 46.6 хувь нь дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан туршлагатай учраас нутгийн өөрөө удирдах байгууллагыг удирдах туршлага, арга барилтай.

18 нь дүүргийн ИТХ, НИТХ, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү