Ж.Эрдэнэбатыг 6 жил хорих ялыг хэвээр үлдээлээ


2020-09-16 09:59:38

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болов.

Анхан шатны шүүхээс түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар оролцсон, Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан юм. Мөн Б.Отгонбаатарыг эрх мэдэл албан тушаалыг байдлаа урвуулан ашиглаж, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаатай хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулсан юм.

Давж заалдах шатны шүүх Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү