Х.Нямбаатар: 2021 онд шүүхээр 1080 орчим хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноох суудалгаа бий


2020-09-16 16:18:58

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталлаа. Тодруулбал, анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. Энэхүү цахилгаан бугуйвч нь байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Хэрэв бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчлөх болно.

Гар утасны сүлжээ барьж байгаа газруудад шүүхээс энэ ялыг оногдуулна. Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ байхдаа ялаа эдлэх юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Хүн амины хэрэг, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулахгүй.

Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын ганцхан төв ажиллуулна. Эхний тооцооллоор 2021 онд шүүхээр 1080 орчим хүнд зорчих эрхийг хязгаарлах ял онооно гэсэн судалгаан дээр үндэслэж техникийн бэлтгэл ажлыг хангасан.  Манай улсад 2021 оны эхний хагас жилд 1081 хүнд энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой" гэлээ .

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү