Өвс тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээхийг Ш.Адьшаа гишүүн хүслээ


2020-09-18 15:35:10

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлэх талаараа мэдээллэл хийлээ.

Тэрбээр “Баруун бүсийн аймгуудад хур бороо ороогүйн улмаас ган зуд нүүрлэх аюул тулгараад байна. Гэтэл өнөөдөр ган зудаас үүсэлтэй малчид, өвөлжилтийн асуудал хүндэрч болзошгүй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүнс тэжээлийн хангамжийг шийдэх нь чухал.

Хэнтий, Сүхбаатар аймгууд Монголын өвс, тэжээлийн суурь бааз. Эл газруудад өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээ хэд дахин өссөн.

2019 онд 25 кг пресслэсэн өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 18 кг-аар пресслэсэн өвс газар дээрээ 5000-6000 байна. Улаанбаатарт 11.000-12.000 төгрөг байна.

Эдгээрийг баруун аймгуудад тээвэрлэхэд 20.000 гаруй төгрөг болно.

Дорнод, Сүхбаатар аймагт Хятадаас ирсэн аж ахуйн нэгжүүд өвс тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жилээс монголчуудаар бэлтгүүлж, арилжиж байна. Иймээс Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай.

Засгийн газраас экспортыг хязгаарлах замаар олон асуудлыг шийдэж байгаа ч асуудал шийдэгдэхгүй байна. Иймээс импортоор өвс тэжээл оруулах асуудлыг шийдэх нь чухал.

Ганц намар өвс тэжээлийн тухай ярьж, бэлдэх биш 1990 оноос өмнө баруун аймгуудад ажиллаж байсан өвс тэжээлийн үйлдвэрүүдийг буцаан сэргээж, ашиглалтад оруулах нь зүйтэй юм. Иймээс ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа энэ үед дээрх асуудлыг авч хэлэлцэж, төсөвт суулгах нь чухал” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү