Засгийн газрын хуралдаанаар банкны зээл, түрээсийн асуудлыг хэлэлцэж байна


2020-11-18 09:43:58

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагаас эхэллээ. Хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Төрийн тэргүүний зүгээс өрх бүрт 1 сая төгрөгийн тусламж үзүүлэх саналыг гаргаж Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа. Тодруулбал, 200.000 төгрөгийг бэлнээр олгож, 800.000 төгрөгөнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн олгох талаар тусгасан.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны зээл, түрээсийг хойшлуулах, иргэдэд  эдийн засгийн дэмжлэг хэрхэн үзүүлэх талаар хэлэлцэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү