Өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх Ерөнхийлөгчийн санал дэмжигдсэнгүй


2020-11-18 11:40:13

Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд Төрийн тэргүүн өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан. Ингэхдээ  200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй талаар санал гаргаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаягласан юм.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал, иргэдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж байгаа билээ. Гэвч Ерөнхийлөгчийн дээрх саналыг кабинетийн гишүүд дэмжээгүй гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү