Засгийн газраас дараах 23 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ


2020-11-18 13:08:25

Засгийн газрын хуралдаанаас 23 шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав

Тэрбээр "Улсын эдийн засаг хүндрэлтэй байдалд байгааг мэдэж байгаа. Монгол Улс байгаа бүх боломж нөхцөл, хөрөнгө мөнгөө дайчлан гаргаж байна. Бидний боломж нөхцөл хязгаарлагдмал гэдгийг иргэд мэдэж байгаа.

  • Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 насны хүүхэд бүрт сар бүр олгох 100.000 төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тусламжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж  олгохыг даалгалаа. Энэхүү мөнгөн тэтгэмжийн нэмэгдүүлэлт 2021.07.01-н хүртэл үргэлжилнэ.
  • 2021.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний холбоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж байгуулагыг албан торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахыг даалгалаа.
  • 2021.07.01-н хүртэл албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрийг Сангийн сайдад даалгалаа.
  • 2021.07.01-н хүртэл худалдааны төв болон худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэсэн албан татвар төлөгч, түрээсийн төлбөр бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх хулуийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлэхийг үүрэгдсэн.
  • 2021.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос болон өвөлжилт хаваржилтын хүндрэлгүй давахад шаардагдах өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, улаанбуудайн үр, ургамлын түүхий эдийг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхийг үүрэгдсэн.
  • Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын хамтарсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулан, Эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын шаардлага хангуулсаны үндсэн дээр хүний үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдлээ. 
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийг 2021.07.01-ний өдөр хүртэл үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулахыг Монголбанкны удирдлагад үүрэгдлээ. Энэ заалт 2020.11.01-ний өдрөөс хэрэгжинэ. 
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулах зэргээр зээлдэгчид зээлийн дарамт үүсэхгүйгээр төлбөрийн чадварт нь ийцүүлэн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалтын арга хэмжээ авахыг үүрэгдлээ. 
  • Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, нийт ажилтнуудыг халдварт өвчнөөс хамгаалж, аюулгүй нөхцөл байдал бүрдүүлэхийг салбарын сайдад даалгасан. 
  • Монгол Хятадын хил боомтуудын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашиг малтмалын газрын тосны экспортыг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх асуудлыг БНХАУ-ын талд дипломат шугамаар тавьж шийдвэрлүүлэхийг даалгалаа. 
  • Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах. Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайт, Оюутолгойн ордынхүрээнд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж тус боомтыг ногоон бүс болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг үүрэгдлээ. 
  • Монгол Улсад ирж буй бүх төрлийн шуудан, барааг ариутган халдваржүүлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.
  • 2021 оныг дуустал хугацаанд цар тахлын оношлогоо эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж иржу байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр УИХ-аас 2020.08.24-нд баталсан хуулийг иргэд олон нийтэд сурталчилахыг үүрэг болголоо.
  • Татвар төлөгч 2020 оны жилийн эцсийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилийн хугацаанд ААНОАТ-ын тухай хуулийн дагуу хасч тооцох тухай хуулийг олон нийтэд сурталчлахыг үүрэгдлээ. 
  • Татвар, гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж, гээлийн бүрдүүлэлт хийх, татварын тайлан гаргах, татвар төлөх, иргэдэдын үйл ажиллагааг цахимжуулж иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийн,  үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгаж, халдварт өвчин тархалтаас сэргийлэх, аль болох хөнгөн шуурхай иргэдэд үйлчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэгдлээ.
  • Татварын өртэй, татвар төлөгч улсын болон орон нутгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил төлбөрийн авлага бусад татварын илүү төлөлттэй тохиолдол тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутгн тооцож ажиллахыг Сангийн сайдад үүрэгдлээ.
  • Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа улам хууль тогтоомжид нийцүүлэн сэргээхэд чиглүүлэхийг үүрэгдлээ.
  • Төсвийн болон  төрийн өмчийн байгууллагуудад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн иргэд, байгууллагад төлбөрийг шуурхай барагдуулахыг үүрэгдсэн. 
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт даалгасан.
  • Аж ахуйн нэгжүүдийн тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангах зорилгоор бэлэн байдал зарласан хугацаанд хүлээн авах бүх төрлийн тендер шалгаруулалтын хугацааг 2020.12.04 хүртэл сунгалаа. 
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан төвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхийг Сангийн сайдад үүрэгдлээ.
  • Үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн чиглэлээр авах саналаа Засгийн газрын гишүүн бүр судалж боловсруулан УОК-оос хэлэлцүүлэн яаралтай газар дээр нь шийдвэрлэн ажиллахыг үүрэгдлээ.
  • Хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүх, үйлчлүүлэгч ажилчдын халууныг үзэх, гарын ариун цэврийг сахихыг үүрэгдлээ.