Газрын наймаачид шинэ хотын даргыг НАМНАЖ эхэлжээ


2020-11-20 10:32:43

Цар тахлаас илүүтэй ажлаа хүлээж аваад сар болоогүй хотын даргыг чичлэх ажиллагаа цахим орчинд эрчимжив. Эрхсарангаас эхтэй дотооддоо алдсан цар тахлын аюултай тэмцэж эхэлсэн хотын даргаа үеийн үед Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй газраар хөлжигсдийн бүлэглэл давхар цохилт хийн намнах томоохон төлөвлөгөө гарган болсон болоогүй сошиал орчинд хүчтэй багууд гарган ажиллаж эхэлсэн нь тогтоогджээ. Тэд өмссөн зүүсэн, царайны хувирал, үгийн өө зэргийг нь ажиглан тоглож гаргаж байгаа шийдвэрүүдийг нь олон нийтэд мушгин ойлгуулах, давхардуулаад дараагийн хүнээр нь хэнийг ч хамаагүй нэрлэх гэсэн тактик боловсруулсан гэдгийг дотроосоо илчилсэн байна.

Энэ нь шинэ технологи биш бөгөөд шинээр хотын дарга томилогдох бүрт энэхүү ажиллагаагаа явуулдаг, заримдаа онилсон “бай”-гаа ч сайн олдог байсан байна. Гагцхүү энэ удаагийн шинэ хотын дарга энэхүү газрын наймаачдын сошиал сүлжээнд хэр реакцлах, хар технологид нь хэр автахыг цаг хугацаа харуулах болоод байна.

Хотын төв хэсгийн байшин барилгуудын өмнөх ногоон байгууламж бүхий талбай, хүүхдийн тоглоомын талбай, дэл сул газрууд “Газрын наймаачид”-ын хэтэвчийг түнтийлгэсээр ирсэн. Газрын наймааны “ачаар” улстөрд өнгөтэй өөдтэй явж байсан эрхэмүүд нэгжгээд бий.

Тиймдээ ч барын зулзагыг бага дээр нь гэгчээр ажлаа аваад сарын нүүр үзээгүй байгаа Д.Сумъяабазарыг боргоож, цар тахлыг ч умартан акц өрнүүлж суугаа нь тэр. Газрын наймаагаар гаршсан мафийнхны савраас сална гэдэг цар тахлын хүрээг хумихаас ч  илүү ээдрээтэй байх. Гэсэн ч эхлүүлсэнээ дуусгаж, эрсдэлтэй цаг үеийг богино хугацаанд шуурхай ажиллаж даван туулах үүрэг Д.Сумъяабазарын өмнө байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү