Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ


2020-11-22 15:15:04

УИХ болон байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааны ирэх 7 хоногийн хуваарийг танилцуулж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа тул бүхий л хуралдаан цахимаар болж байгаа билээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт: 

  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэнЕрөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт: 

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/.

ДӨРӨВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

/Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 09.00 цагаас эхэлж бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан 10.00 цагаас эхэлнэ/

11 дүгээр сарын 27-ны Баасан гарагт 10.00 цагаас:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү