2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгслийг хуваарилжээ


2020-11-23 16:48:56

Засгийн газрын хуралдаанаар цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонссон байна. Улмаар холбогдох байгууллагынханд үүрэг даалгавар өгсөн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 640 болсон. Үүнээс дотоодын халдвар нь 204 байна.

  • Улаанбаатарт 51
  • Сэлэнгэ аймагт 98
  • Дархан-Уул аймагт 20
  • Орхон аймагт 17
  • Дорноговь аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 293 хүн байна. Түргэвчилсэн оношлуур болон PCR-ийн шинжилгээ авах 162 цэг ажиллаж байна.  Энэ хүрээнд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Говьсүмбэр  аймагт дүнг нэгтгэвэл PCR-ийн шинжилгээнд 16.000 гаруй, түргэвчилсэн оношлуураар 91.613 хүнээс шинжилгээ аваад байгаа аж. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн 70 хувийг шинжилгээнд хамруулаад байгаа гэнэ.

Өмнөговь аймагт халдвар бүртгэгдээгүй ч уул уурхайн гол бүс учраас шуурхай ажлын хэсэг тэнд ажиллаж байгааг Шадар сайд мэдээллээ. Цагаанхад боомтын жолооч нараас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэлжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газар Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, Цэргийн төв эмнэлэг, УОК-ийг шуурхай штаб, нийслэлийн тусгаарлах байруудад 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгслийг хуваарилжээ.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 220

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 225

Цэргийн төв эмнэлэгт 120 гэх мэтчилэн орны бэлтгэл байдлыг хангажээ.

Хүнсний хангамжийн чиглэлээр шат дараатай арга хэмжээ авснаар нөөц хомсдсон, үнэ хөөрөгдсөн зүйл алга гэлээ. Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг түр хугацаагаар зогсоож байгаа аж. Учир нь  махны худалдаа жигдэрсэн байдалтай байгаа аж. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 360 тонн нөөцийн махыг гаргаж худалдаалжээ.

Нийгмийн халамжийн чиглэлээр энэ сард 556.000 иргэнд  38.6 тэрбум төгрөгийг олгожээ. 

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежид байгааг 33.6 мянган суралцагчийн 10 сарын тэтгэлэг 67 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр олгосон" гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү