Х.Нямбаатар: Надад сувилал битгий хэл түрээсийн байр ч байхгүй


2020-11-23 18:14:50

Хариуцлага алдсан "Энхсаран" сувилалд ямар арга хэмжээ авах болон тус сувиллын цаад эзэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мөн эсэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт 10 гаруй  хүн энэ хэрэгт холбогдож байгаа. Тэднийг маргаашнаас дуудаж мэдүүлэг авах байх. Өөрөөр хэлбэл хувийн секторын ЭМЯ-ны, онцгой байдлын алба хаагчид халдвар хамгааллын дүрэм журмыг урьдчилсан байдлаар зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа.

Энхсаран сувилалд гаднаас эд зүйл худалдаж авдаг, бөөнөөрөө сууж лайв хийдэг, нийтийн нэг усанд ордог газартай байсан зэрэг асуудал яригдаж байна. Эдгээр асуудлыг хуулийн дагуу шалгаж, яллагдагчаар татах нь хуулийн дагуу явагдана.

Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Хамт ажиллаж байсан хүний хадам ээж гэх мэдээлэл бас гарсан. Би Сонгинохайрхан дүүрэгт 10.000 гаруй хүнтэй хамтарч ажиллаж байсан. Тэр хүмүүсийн хадам ээж болгонтой холбогдоод байвал учир утгагүй. Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодитой мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллийн байгууллагаас хүсэж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү