Я.Содбаатар: Шийдвэр бүр олон нийтэд таалагдаж гарна гэж байхгүй


2020-11-24 12:54:33

Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан 23 арга хэмжээ чухам хэнд зориулагдсаныг тодруулав. Мөн эргэж буцсан шийдвэрээд гараад байгаа шалтгааныг асуув.

Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газраас хавраас хойш хэрэгжүүлсэн арга хэмжээнд судалгаа хийсэн. Энэ талаар Сангийн яам мэдээллээ илүү нээлттэй болгохыг анхааруулья.

Шийдвэр бүр олон нийтэд таалагдаж гарна гэж байхгүй. 1.7 сая хүний хөл хориотой холбоотой шийдвэрийг нөхцөл байдалтай уялдуулан ойр ойрхон гаргасан тохиолдол бий. Уг нь нийслэл дээр хөл хориотой шийдвэр гарах ёстой. Үүнийг Улсын онцгой комисс дээр хэлэлцсэн зүйл бий" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү