Улсын онцгой комиссийн дэргэд ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ байгууллаа


2020-11-25 09:07:26

“Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа.

Эрдэмтдийн зөвлөлийн анхны цахим хурлаар “Ковид-19” цар тахлын хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлого шийдвэрүүдийн талаар санал солилцлоо.

Эрдэмтдийн зөвлөлийн даргаар АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Орлогч даргаар МУИС-ийн Эдийн засгийн танхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун, Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга , доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар гишүүдэд: Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн, Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, АШУ-ны доктор, профессор П.Нямдаваа, Монголын Анагаах Ухааны академийн ерөнхийлөгч, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү