Хөл хориог хэсэгчлэн 10 хоногоор сунгалаа


2020-11-29 21:28:22

Засгийн газрын хуралдаанаар халдвар гарсан нийслэл, аймгуудын бүх нийтийн бэлэн байдлын зэргиийн хугацааг 10 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, халдар гарсан аймгийн хөл хориог 2020.12.11-ний өдрийг сунгасан байна.

Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.  

Тэрбээр "Өвчлөлийн бүрэн зураглалыг гаргаж авах, зарим массын шинжилгээг хийх шаардлагатай байна. Бид 14 хоног буюу нэг нууц хугацаанд ажиллалаа. Цааш нь 14 хоног хөл хориог сунгах ёстой гэсэн саналыг ЭМЯ-наас ирүүлсэн. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс асуудлыг хэлэлцээд 10 хоногийн хугацаатай хөл хорионы дэглэмийг сунгах нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Засгийн газраас улсын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Халдвар тархаагүй, халдварыг хяналтад авсан газруудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр  гаргаад байна" гэв.

Улмаар 18 төрлийн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй явуулахаар болсноо танилцуулсан. Үүнд

 
  1. Эрчим хүч хангах
  2. Хүнсний үйлдвэр худалдаа түгээлт тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн
  4. Түлшний хангамж, түгээлт тээвэрлэлт
  5. Хот суурин усан хангамж ариутгах татуурга
  6. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл ханган нийлүүлэлт худалдаа
  7. Банк санхүү, Хөрөнгийн бирж
  8. Хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллага
  10. Малын өвс тэжээлийн үйлдвэр худалдаа тээвэрлэлт
  11. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  12. Арьс шир ноос ноолуур боловсруулах үйлдвэр
  13. Хэвлэх  болон сав баглаа боодлын үйлдвэр
  14. Модон эдлэл, материалын үйлдвэрлэл
  15. Бараа материалын цахим худалдаа
  16. Үйлчилгээ хүргэлтийн үйл ажиллагаа
  17. Хууль тогтоох, нутгийн өөрөө удирдах, төрийн захиргааны байгууллага, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат,
  18. Оршуулгын гэсэн үйл ажиллагааг хязгаарлалтгүй явуулахаар болжээ.

Харин нийслэлээс Архангай аймаг руу явах хүсэлт гаргасан 7181 иргэний асуудлыг хойшлуулахаар болсноо энэ үеэр онцолсон юм. Мөн 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү