ЗГ: 480 ажлын байр шинээр нэмэгдэж, 1225 ажлын байр хадгалагдаж үлдэнэ


2021-01-07 13:47:30

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ. Тэрбээр цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд хичнээн байгууллага ажлын байраа хадгалж үлдсэнийг тодруулсан байна.

Асуулга -1 Монгол Улсад 2018 оны байдлаар буртгэлтэй 170,166 аж ахуй нэгж бий. Уунээс 85,749 аж ахуй нэгж уйл ажиллагаа явyyлж байгаагийн 68 хувь буюу 58,602 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт 1.256.356 ажиллах хүчний 77 хувь буюу 963,146 мянган хүн ажиллаж байна. 3асгийн газрын хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хурээнд Монгол Улсын хамгийн их ажлын байрыг бий болгож, эдийн засгийг нуруундаа үүрч явдаг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж, хичнээн ажлын байрыг хадгалж чадсан бэ?

Гишүүний асуулгын хариулт ирсэн бөгөөд Засгийн газраас ажлын байрыг хадгалахын тулд үе шаттай олон ажлыг зохион байгуулж байгааг тодотгожээ.  

2020.04.01-ний өдрөөс 2021.01.01 өдрийг хүртэлх хугацаанд жилийн 1.5 тэрбум төгрөг хуртэл борлуулалтын орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон. Улмаар, 2020 онд 104,400 жижиг, дунд аж ахуйн нэгж уг татварын дэмжлэгг хамрагдаж, 78.9 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

2. 2020.04.01-ний өдрөөс 2020.07.01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд үйл ажиллагаа нь зогссон болон борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан аж ахуйн нэгжуудийн ажилтан бурийн тоогоор сар бур 200,000 төгрөгийг тухайн аж ахуйн нэгжид дэмжлэг болгон олгосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд 7,284 аж ахуйн нэгжийн 220,852 даатгуулагчдад давхардсан тоогоор 44.2 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна;

З. Даатryулагч иргэн болон аж ахуйн нэгжийг нийт 715.5 тэрбум төгрөгийн шимтгэл төлөх үүргээс чөлөөлж, чөлөөлсөн шимтгэлийг төрөөс иргэд, аж ахуйн нэгжийн өмнөөс хариуцсан. 2020.04.01-ний өдрөөс 2020.10.01-нийг хуртэл 6 сарын хугацаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшилд ажилладаг иргэд болон сайн дураар даатгуулагчдын төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлж, 2020.10.01-нээс гурван сар шимтгэлийн хувийг 5 болгон хөнгөлж 2021.01.01-нээс 2021.07.01-н хуртэл 6 сарын хугацаанд шимтгэлийн хувь хэмжээг 8.5 хувь болгон хөнгөлнө. Энэ арга хэмжээний үр дүнд энэ онд 38,602 аж ахуйн нэгж, 572,007 даатryулагч хамрагдаж, 715.5 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөнө.

4. 2020.04.01-нээс 2020.10.01-нийг хуртэл 6 сарын хугацаанд хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийн цалинг Хувь хуний орлогын албан татвараас чөлөөлсөн. Энэ арга хэмжээний үр дүнд 889,356 татвар төлөгчийн 198.9 тэрбум төгрөгийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлсөн байна;

5. Татвар төлөгчийн 2020.02.01-нээс 2020.09.01-нийг хүртэл хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй татварт тооцох алданги, торгуулийг чөлөөллөө. Улмаар энэ чөлөөлөлтийг 2021.07.01 хүртэл сунгахаар хуулийн төслийг боловсрyyлан УИХ-д өргөн барьж, батлуулсан. Энэ арга хэмжээний үр дүнд давхардсан тоогоор 356,233 татвар төлөгчийг 2020 онд 48.2 орчим тэрбум төгрөгийн татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр байна. Ажлын байрыг хадгалах, бизнесийг дэмжсэн дээрх арга хэмжээ нь жижиг, дунд бизнесээс бусад иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдсан.

Үндэсний статистикийн хорооноос улирал тутам гаргадаг Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээллээр хөдөлмөр эрхэлж буй ажиллагчдын тоо 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 1,175.9 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өссөн байна.

6. Засгийн газраас "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 183 дугаар тогтоолыг баталсан бөгөөд 2020 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулж нийт 1579 төсөл 238,4 тэрбум төгрөгийн зээлийн хусэлт хүлээн авч Орон нутгийн 156 төсөлд 10.5 тэрбум, бичил ангилалын 85 төсөлд 11,1 тэрбум, Жайкагийн төслөөс Жижиг, дунд ангилалын 3 төсөлд 2,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүллээ. Үүний үр дүнд 480 ажлын байр шинээр нэмэгдэж, 1225 ажлын байр хадгалагдаж үлдэнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-373 дугаар тушаалаар ЖДҮХС-ийн шууд болон банкаар дамжуулан олгосон "хэвийн зээл"-ийн үндсэн зээлийн төлбөр болон хүү төлөх хугацааг 2020.07.01 хуртэл хойшлуулахаар шийдвэрлэcэн. Мөн энэ хугацаанд төлбөрөө барагдуулсан бусад зээлдэгчдийн төлбөр төлөх хугацааг дээрх хугацаагаар хойшлуулах боломж бүрдсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зарим хөтөлбөрийн хурээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг авсан, эргэн төлөлт нь дуусаагүй байгаа иргэдэд өөрийн хүсэлтийг нь үндэслэн өмнө ирүүлсэн төсөлд дутуу олгосон нэмэлт санхуугийн дэмжлэгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Дээрх арга хэмжээнд нийт 16.5 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, үр шим хуртэх боломжтой бөгөөд түрээсийн дэмжлэг үзүүлэх болон нэмэлт санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд нийт 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.12.02-ны өдрийн А/228 дугаар бухий тушаал гарсан.

Асуулга 2. Үсчин, машин засвар, машин угаалга, томоохон зах болон үйлчилгээний төвүүдэд  rap дээрээс худалдаа хийдэг иргэд, оёдолчид гэх зэрэг өдрийн орлогоороо өрхийн амьдралаа, өнөө маргаашийн хоолоо залгуулж буй 180 мянган иргэдээ дэмжихэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Хариулт нь: Томоохон зах худалдааны төвд талбай түрээслэн бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн түрээсийн төлбөрийг бууруулах зорилгоор 2020.02.01-нээс эхлэн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид бууруулсан дунтэй тэнцэх орлогын албан татварын хөнгөлөлт үзүүллээ. Энэ арга хэмжээг 2021.07.01 хүртэл сунгахаар хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулсан. Үр дунд нь 2020 онд 3,400 орчим түрээслэгчийн 18.8 гаруй тэрбум төгрөгийн түрээсийн төлбөр буурах урьдчилсан дун мэдээтэй байна.

Энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан томоохон зах худалдааны тевүүдэд зай талбай түрээслуулэгч "Нарантуул трейд" ХХК, "Хүчит шонхор" ХХК, "Да хүрээ Трейд" ХХК, "Ньюком проперти" ХХК зэрэг компаниуд түрээсийн төлбөрөө бууруулсан. Орлого багатай, хувиараа бизнес эрхэлж буй иргэд цар тахлын уед иргэдийн орлогыг дэмжих 3асгийн газрын хэрэгжүүлсэн бусад хөтөлбөрт  хамрагдсан.

Асуулга 3. Монгол Улсад нийт 897,427 өрх байна. Үүнээс хүүхэдтэй  531,000, хүүхэдгүй 366,427 өрх бий. Хүүхэдгүй өрхүүд цар тахлаас сэргийлэх 3асгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Хариулт: Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргаа, эмзэг бүлгийн иргэд, гэр бүлийг дэмжих бодлого болно. Хүүхдийн мөнгөн дэмжлэгээс бусад Засгийн газрын авч хэрэгжүүлсэн багц арга хэмжээнд хүүхэдгүй гэр бул хамрагдсан. Тухайлбал, хувь хуний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд хүүхэдгүй гэр бүл хамрагдах боломжтой. Мөн Засгийн газар 2020.12.01-нээс 202107.01 хүртэл хугацаанд 870 гаруй мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, эрчим хүч, дулаан хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн.

Харин 0-18 насны хүүхэдгүй, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгуй эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 нас хүрсэн ахмадууд олгох халамжийн тэтгэврийг 202005.01-нээс 2021.07.01 хүртэлх нийт 14 сарын хугацаанд сар бур 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг олгох юм.

Асуулга 5. Хэдхэн сарын өмнө буюу УИХ-ын сонгyулийн өмнө нэг кг ямааны ноолуурт 20 мянган төгрөгөөр тооцож, 178 тэрбум төгрөгийг бэлнээр  тараасан 3асгийн газар нийтээр хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд иргэдэд 180 тэрбум төгрөг onrox боломжгүй гэсэн шалтгаанаа тайлбарлана yy?

Хариулт: 3асгийн газар цар тахлын үед малчдын амьжиргаа орлогыг дэмжих зорилгоор 203.4 мянган малчдад 175.0 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон. 3асгийн газар цар таxлын үед иргэд аж ахуйн нэгжийн татвар, шимтгэлийг бууруулж, эмзэг бүлгийн иргэд, олон хүүхэдтэй айл өрхийг дэмжих зэрэг нийгмийн хамгааллын олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2020.04.01-нээс 2021.07.01 хүртэл 1 жил 3 сарын хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээний үр дүнд 2020 онд нийт 1.2 сая хүүхдэд 1,060.4 тэрбум төгрөг олгосон.

Асуулга б. Монгол Улсын төсвийн орлогын тал хувьд хүрэхуйц буюу 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний татвар төлөгчдийн асар их хэмжээний хөрөнгө зарцуулсан хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дунгийн талаар:

Хариулт: Засгийн газрын зугээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг үe шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдэд үзүүлдэг халамж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд 2020 онд 2,375.0 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү