Х.Батжаргал: 5 газраас үйлчилгээ авахад нийт 15 өдөр, 50 км-ийг туулдаг байсан бол одоо 30 минут зарцуулна


2021-01-20 09:14:36

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор

Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гааль, Татварын Ерөнхий Газар,

Гадаадын иргэн, харьяатын газар/ Мongolian Immigration Agency,

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар-ын удирдлагуудын хамтарсан уулзалт болжээ.

УУлзалтын үеэр хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хялбар, цогц болгох талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал танилцуулсан байна.

Тэрбээр "Аливаа хөрөнгө оруулагч эдгээр 5 газраас үйлчилгээ авахад нийт 15 өдөр, 50 км-ийг туулах шаардлагатай болдог байсан бол нэг цэг дээр эдгээр үйлчилгээ төвлөрснөөр ердөө л 30 минут зарцуулдаг болсон юм. 2019 онд байгуулагдсан цагаасаа эхлэн нэг цэгийн үйлчилгээ нь нийт 60 төрлийн давхардсан тоогоор 54.000 үйлчилгээг үзүүлээд байна. КОВИД-19 цар тахлын үед тус төвийн үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх, мөн хөрөнгө оруулагчдын мэдээллийг чанарын өндөр түвшинд нэг цахим талбарт нэгтгэн, үзүүлэх үйлчилгээг төрөлжүүлэх талаар Засгийн газрын 5 агентлаг ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар шийдвэрлэлээ" хэмээв.

Төрийн үйлчилгээнүүд нэг талбарт төвлөрч, цахимжих нь хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөрөнгө оруулалтыг чанаржуулах, татвар нийгмийн даатгалын бааз суурийг тэлж, татвар, хураамж нэмэгдэх бодит нөхцөл билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү