Т.Мөнхсайхан: Бүхий л хүчээ дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ


2021-01-20 19:20:36

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварыг хохирол багатайгаар даван тууллаа.

Эрүүл мэндийн салбарт олон жил явж ирсэн, бугшсан буруу тогтолцоог эмчлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллаа. Үүний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Эрүүл мэндийн салбарын 57.000 гаруй ажилчид бий. Тэд хэдэн хүний хариуцлагагүй хүний үйлдлээс болж нойр хоолгүй зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

Эрүүл мэндийн сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү