Эмч нарыг жагсахыг Эрүүл мэндийн яамнаас үүрэгдсэн үү


2021-01-21 10:23:47

Тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнууд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар үлдээхийн тулд дээрх жагсаалыг зохион байгуулж байгаа аж.

Т.Мөнхсайхан хариуцлага хүлээж, салбарын сайдаас огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдэхтэй зэрэгцэн түүний албан тушаалд нь үлдээх хөдөлгөөн цахим орчинд өрнөсөн. Өөрөөр хэлбэл, Т.Мөнхсайханыг энэ бүхний золиос боллоо гэх халаглалыг хаа нэгтээгээс өрдөж, эхэлсэн юм. Улмаар энэхүү ажиллагаанд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид “дайчлагдаж” байгаа нь энэ. Гэвч цар тахлын үед эмнэлгийн байгууллагын эмч, ажилчид сандал суудлын төлөөх жагсаал хийж, өвчитнүүдээ хөсөр хаях нь зүйд нийцэх үү.

Баяраа өөрөө л унасан гэгчээр цар тахлын үед эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангасан хэмээн салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан хэлж байсан удаатай. Гэвч эмнэлгийн байгууллагууд халдварын голомт болсон, халдвар хамгааллын дэглэм алдагдсан, эмч нарын ажлын ачааллаас болж эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртсөн гээд хариуцлага алдсан хэд хэдэн асуудал гарсан. Гэвч үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Ерөнхий сайд шийдвэрээ гаргахаас урьтаж эмнэлгийн ажилчдаар бамбай хийхээр шийдсэн нь энэ бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү