Дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


2021-01-22 12:11:47

Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг намын дарга У.Хүрэлсүх санал болгосон. Улмаар Удирдах зөвлөл дэмжиж, Бага хурлаар хэлэлцэж байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулж байна. Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна хэмээсэн байна.

Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх эрхийг Үндсэн хуулиар олгоод буй. Энэ хүрээнд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардсаны дараагаар кабинетаа бүрдүүлнэ. У.Хүрэлсүхийн кабинетаас 50 хувь нь сайдын суудалдаа үлдэнэ гэх мэдээлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү