Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ


2021-01-25 09:21:18

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдлоо. Уг хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэний томилгооны асуудлыг хэлэлцэх аж.

Улмаар үдээс хойш буюу 15.00 цагт чуулганы хуралдаан товлоод байна. Чуулганы хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж, Ерөнхий сайдыг томилно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү