С.Ганбаатар өлсгөлөн зарлалаа


2021-01-25 10:14:51

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өнөөдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ гэнэ.

Энэ тухай тэрбээр "Үе үеийн Засгийн газар Рио Тинтогийн барьцаанд байдаг асуудлыг зогсоох цаг болсон. Монголын Засгийн газар энэ сарын 31-нд болох арбитрийн шүүх хурал дээр Рио Тинтогийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Бүх боломж нь бүрдчихээд байхад эрх баригчид хөдлөхгүй байна. УИХ-ын гишүүд эх орныхоо төлөө энэ асуудлыг дэмжиж надтай нэгдэхийг уриалж байна" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү