ТАНИЛЦ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхүүд


2021-02-19 12:42:15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ А.Амундра, Л.Цэдэвсүрэн, Т.Хаш-Эрдэнэ нарыг зөвлөхөөрөө томилжээ.

МАН-ын батлах өвөртлөөд удаагүй А.Амундраг нь Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр томилсон байна.

Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнийг томилжээ. Тэрбээр 2017 оноос Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажилласан байна. Мөн “Алсын хараа 2050 – Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллажээ.

Харин БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү