С.Амарсайхан: Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлнэ


2021-02-20 17:43:06

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаан энэ сарын 23-нд дуусгавар болно. Энэ өдрөөс иргэд, аж аахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимд нь үргэлжлүүлэх чиглэл УОК-оос гаргаж буй. Тиймээс ирэх мягмар гарагаас бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.

Энэ талаар УОК-ийн дарга С.Амарсайхан ""Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээ амжилттай зохион байгууллж байна. Иргэдээ вакцинжуулах ажлын бэлтгэл байдал хангагдлаа. Энэ сарын 23-наас вакцинжуулалт зорхих хүрээнд эхэлнэ.

Мөн энэ өдрөө ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болголоо. Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын хөтөлбөр хэрэгжинэ.

-Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг түвшинд шилжүүлж байгаа. Коронавирусийн халдвар тархалтын түвшин тогтоох хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохицуулах түр журмыг баталсан. Түр журмынг боловсруулахад 14 салбарын 86 байгууллагыг оролцуулж боловсруулсан.  Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна.

Харин дараах таван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах аж. Үүнд:

 
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар зэрэг байна.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү