С.Амарсайхан: Эхнэрийн эцэг, эх халдварт өртөж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа


2021-04-01 15:12:04

УОК-ийн дарга,  Шадар сайд С.Амарсайхан эхнэр нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэх асуудалд тайлбар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Надтай холбоотой асуудалд тайлбар хийе. Хэн нэгнийг зөвтгөж, эсвэл буруутгах гэж тайлбар хийж байгаа юм биш. Бодитой мэдээ мэдээллийг өгөх үүднээс олон нийтэд хандан тайлбар хийж байна. Манай эхнэрийн аав 100 хувийн асаргаанд байдаг. 80 гарсан хүн бий. Хоёр хөгшин хоёулаа халдварт өртсөн. Тийм учраас ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм барьж хүргэж өгсөн. Мөн халдвар хамгааллын дэглэмийн дагуу холбогдох байгууллага, ХӨСҮТ-өөс өгсөн заавар зөвлөгөөний дагуу 14 хоног өөрийгөө тусгаарласан байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн шинжилгээ өгсөн. Өөрөө дам хавьтал гэдгээр тусгаарлагдсан. Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр хариу сөрөг гарсан.

Гэсэн хэдий ч холбогдох байгууллагын гаргасан заавар, зөвлөгөөний дагуу тусгаарлагдаж байгаа. Тав хоногийн дараа тусгаарлалтын хугацаа дуусна.

Ахмад настнуудад халдварт өртсөн үед хүндээр өвчилж байгаа. Миний хувьд үүнийг биеэрээ мэдэрч явна. Тиймээс ахмад буурлуудаа халдвараас хамгаалах шаардлага байна шүү гэдгийг хэлье. Манай эхнэрийн хувьд халдвар гарсан голомт буюу эцэг, эхийнхээ гэрт очиж тусгаарлагдсан.

Үүнд ямар нэгэн улс төрийн зорилго, тэгсдүүлсэн зүйл байхгүй. Халдвар хамгааллын дэглэмийг би болон манай гэр бүлийн хүн, хэн ч байсан зөрчих ёсгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү