С.Одонтуяа: 2019 оноос хойш цэргийн ангид 12 хүн амины хэрэг гарчээ


2021-04-06 15:52:43

Цэргийн ангиад албан хаагч амиа алдсантай холбоотой УИХ-ын хүний эрхийн дэд хороо хуралдлаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа "2019 оноос хойш 12 хүн амины хэрэг гарсан байна. Бараг сар бүр нэг хүн амины хэрэг цэргийн ангид гарчээ. Энэ хүүхдүүдийнхээ амийг бид хэнээс нэхэх вэ. 

Эцэг эхийн төрийн бус байгууллагыг байгуулж, хяналт тавина. Байлдагчдыг эцэг, эхтэйгээ хүчирхийллийн талаар мэдээлэл солилцдог болгох хэрэгтэй. Сэтгэлзүйчдийг ажиллуулж, камержуулах хэрэгтэй. Өнөөдөр асуудлыг сесаацлаж, улстөржүүлэх байдлаар асуудалд хандахгүй. Харин цаашид хэрхэх талаар ажлын хэсэг гаргаж, асуудлыг нарийвчлан авч үзэж, эрх зүйн орчин шаардлагатай болж хамтран ажиллая. Төсөв мөнгө нь хүрэлцэхгүй бол хамтран шийдье.

Түүнээс биш хүүхдүүдийг тамладаг, яргалдаг ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө ажиллана. Үүнд дээр хатуу хариуцлага тооцох болно" гэлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Зэвсэгт хүчний дугаар ангид гарсан гэмт хэрэгтэй холбоотой асуудал нийгэмд нэлээн том газар авсныг хүлээн зөвшөөрч байна. Харамсалтай үйл явдал болсон. Үүний дагуу хууль сахиулах ажиллагааны хүмүүстэй харьцаж энэ асуудлыг хууль эрх зүйн хувьд асуудлыг хэлэлцүүлнэ. Хэрэгт холбогдсон салаан захирагч Г шийтгэлээ авна. Үүнээс бидний зүгээс ямар нэгэн хаалт байхгүй" гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн үед гарсан хүн амины хэрэгтэй холбоотой хэргүүдийн талаар

  • Зэвсэгт хүчний 336 дугаар байранд  ахлах дэслэгч Энхбаярын өгсөн үүрэг даалгаварын дагуу тус ротын механик, жолооч дэд ахлагч В 17 байлдагчийн хөнжил гудасыг үүрүүлэн гүйлгэж байх явцад байлдагч Алтантулга бие нь муудсаар амь насаа алдсан. Тухайн хэрэгт холбогдсон албан хаагчид 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар ял сонссон. Ялаа эдэлж байгаа.
  • Зэвсэгт хүчний 327 дугаар ангид өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд байлдагч Наранбаяр 2019.09.12-нд өвс ачсан машин дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас унаж нас барсан. Энэ хэрэгтэй холбоотой асуудал шүүхээр шийдэгдэж байгаа. Хэргийг шийдэх хугацаа хууль шүүхийн байгууллагатай холбоотой.
  • Энэ оны 03 сарын 28-29-нд болсон ёс зүйгүй хэрэг болсон. Үүний дагуу салаан захирагч Г-г хууль хүчний байгууллагад шилжүүлсэн. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээнэ" гэв

Хуралдаан үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү