Д.Ганзориг: 2016-2020 онд цэргийн байгууллагад хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 бүртгэгдсэн


2021-04-06 16:25:21

Цэргийн ангиад албан хаагч амиа алдсантай холбоотой УИХ-ын хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Өнөөдөр амиа алдсан байлдагчдын талаар ярьж байна. Гэтэл дэглэлт хэмээх харгислал дор тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвараа алдсан хичнээн хүн байгаа вэ.

Зэвсэгт хүчинд өөрчлөлт хийх цаг нь ирсэн гэдгийг болсон үйл явдлууд харуулж байна. Цэргийн шат шатны дарга нарын хараа хяналт сул, дураараар авирлах, яргаллыг чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог газар мэтээр харагдаж байна. Төсөв мөнгө бус ёс суртахуун, ажлын чин сэтгэл дутаад байна. Дахин ийм баталгаа гаргахгүй гэсэн ямар баталгааг та нар өгөх вэ. Хүүхдээ цэрэгт явуулбал зодуулж, яргуулбал хэрхэх вэ.

Цэргийн ангид 2018 оноос эхлэн сэтгэл судлаач бэлтгэсэн гэх мэдээлэл бий. Сэтгэл судлаачдыг хэрхэн бэлдэж байгаа вэ. Армид ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл зүйн судалгааг гаргаж байсан уу. Тэдэнтэй ажиллах сэтгэлзүйнч бий юу" гэв.

Гишүүний асуултад Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг "2016-2020 онд хүний  эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 62 хэрэг  бүртгэгдсэн байна. Үүнээс амь насаа алдсан нь 2. Гэр бүлийн хүчирхийллийн 2 асуудал бий. 

Ёс суртахууны тал дээр ажилладаг. Зэвсэгт хүчин 100 жилийн хугацаанд бие бүрэлдэхүүнтэйгээр ажилласаар ирсэн, ажилласаар байх болно.

Хугацаат цэргийн албанд бүх давхаргаас хүн ирдэг. Амьдралаа залгуулахаас  хүнд нөхцөлөөс ч хүн ирдэг. Энэ бүхэнтэй жилийн турш ажиллаад тухайн хүнийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Цэргийн анги байгууллагууд дээр тухайн сэтгэлзүйч мэргэжлээр төгссөн 1 хүн бий. Тэр нь цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний дамжаа дүүргэсэн албан тушаалтнууд. Мэргэшүүлэх тал дээр гадны улсуудтай хамтар ажилладаг. Энэ бол цэргийн нууц" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү