Н.Алтанхуяг: Д.Ганзоригийн ярьж байгаа хандлагаар энэ арми өөдлөхгүй


2021-04-06 16:57:42

Цэргийн ангиад албан хаагч амиа алдсантай холбоотой УИХ-ын хүний эрхийн дэд хороо хуралдаж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайнбаяр нарын яриагаар зөрүүтэй ойлголтууд их байна. Д.Ганзориг гэж хүний ярьж байгаа хандлагаар энэ арми өөдлөхгүй. Хүний хандлагын асуудал их чухал. Баахан бичиг цаас болж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гээд л.  Цэрэгт цагдаа гаргана...

Ямар солиотой олон зүйл ярьдаг юм. Сүүлийн 20 жилд хичнээн гэмт хэрэг гараад байна. Ганц хүн ами алдсан биш гэмтэл, бэртэл авсан, эрх нь зөрчигдсөн, дэглүүлсэн энэ бүхнийг оруулж тоолох хэрэгтэй. Ганц удаа энэ талаар хуралдаад өнгөрөх биш шийдвэртэй ажилламаар байна.

Нэг утас ажиллуулмаар байна. Гэхдээ Г.Сайханбаяр сайд дээр биш. Монголд бүлэглэл газар сайгүй байгаа. Батлан хамгаалах яамны, Жанжин штабын бүлэглэл дээр утас ажиллаад нэмэргүй. Өөр газар байрлуулах хэрэгтэй. Телевиз үзээд сууж байгаа эцэг, эхчүүд хэдэн онд танай хүүхэд ямар бэртэл, гэмтэл явсан. Тэрийг хийсэн хүн ямар шийтгэл авсан. Үүнийг заавал ил гаргаж,, араар нь хөөцөлдмөөр байна. Түүнээс биш хариуцлага тооцно, ажлын хэсэг байгуулна гээд яах вэ дээ. Хүнийг дарамтлаад, дэглэж, гэмтэл хохирол учруулсан хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм.

Мөнгө төгрөг байшин сав ярина. Тэр бага дарга хүн зодоход байшин сав, мөнгө төгрөг ямар хэрэгтэй юм" гэв.

Гишүүний асуултад прокуроын байгууллагаас өгсөн хариултад 2010-2020 оны хугацаанд цэргийн анги болон цэргийн албан хаагч холбогдсон 506 хэрэгт хэрэгт бүртгэлийн үйл ажиллагаа явуулсан байна. Үүнээс шийдвэрлэлтийг нэгбүрчлэн авч үзэхэд өнөөдрийн байдлаар 92 хувь нь шийдвэрлэгджээ.

Ингэхэд 66 хувь нь прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгджээ. Бусад нь зэвсэгт хүчний албан хаагчид ахуйн хүрээнд болон нийгмийн харьцаанд орохдоо үйлдэгджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. PRADHAN 2021-07-30 13:47:48-д бичсэн холбогдсон IP хаяг: 102.89.3.176
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)