Засгийн газар хөл хориог дэмжсэн нь үнэн. Гэхдээ...


2021-04-07 17:17:42

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яам болон эрдэмтдийн зөвлөлөөс оруулсан хатуу хөл хорио тогтоох эсэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар Засгийн газрын гишүүдийн олонх хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжсэн болохыг холбогдох албаныхан тодотгож байгаа юм.

Ингэхдээ Эрүүл мэндийн яамнаас оруулсан 28 хоногоор бус 14-21 хоног дээр маргаан дэгджээ. Эцэстээ асуудлаа эцэслэлгүй УОК хуралдаж, нөхцөл байдлыг харгалзан дахин  саналаа оруулж ирэхийг үүрэгджээ. УОК өнөөдөр хуралдана гэх мэдээлэл байгаа ч одоогоор товлогдоогүй байна.

Дээрх мэдээллийн дараахан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хатуу хөл хориог дэмжээгүй гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын хуралдаан завсарласны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын дарга У.Хүрэлсүх нар ярилцсан гэнэ. Улмаар сонгууль ойртож байхад хатуу хөл хорио тогтоох, тэр дундаа олон хоногоор аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хориглох нь асуудал дагуулна. Эс бөгөөс  энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн бодлого, хөрөнгө шаардлагатай талаар ярилцсан байна. Үүнээс улбаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хориог эсэргүүцсэн гэх мэдээлэл цацагджээ. Мөн өмнө нь Засгийн газар хөл хориог дэмжиж байсан ч эцэслэн шийдэхдээ үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлсэн гэх мэдээлэл хавсаргав.

Өөрөөр хэлбэл, намын даргаас үүрэг авсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн нөхцөл байдалд харгалзуулан хатуу хөл хориог хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа бололтой. Юутай ч одоогоор иргэд төрийн эргэж, буцсан шийдвэрийг нүд салгалгүй ажиж, ажил, амьдралаа зохицуулахаар хүлээлтийн байдалд шилжээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү