С.Амарсайхан: Цар тахал 5-10 жил үргэлжлэх болохоор шинэ хэв маягт дасан зохицож амьдрахаас өөр аргагүй


2021-09-27 17:45:29

Улсын онцгой комисс Төрийн ордонд хуралдаж, хэлд хэдэн асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УОК хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд

  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, томуугийн улирал ковидын халдвартай зэрэгцэж байгаа асуудал
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил
  • Эрүүл мэндийн салбарт цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Засгийн газар, УИХ-д танилцуулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхтэй холбоотой асуудал
  • Бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудын талаар хэлэлцлээ.

Коронавирус анх гарсан цагаасаа хойш олон хувилбарт шилжлээ. Цаашид мутацилагдсан олон хувилбарт ч шилжих магадлал өндөр байна. Цар тахал 5-10 жил үргэлжилнэ гэсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлт гарсан. Иймээс цаашид амьдралын шинэ хэв маягт дасан зохицуулж амьдрах, өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажлуудаа авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ вакцинжуулалтаа нэмэгдүүлэх шаардлага үүслээ. Ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх, гэхдээ хүндрэл, эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүндрэлтэй байгаа, хүндэрч болзошгүй иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах чиглэлийн ажлыг шат шатанд хийж байна. Гэсэн ч анхаарах шаардлагатай асуудлууд бий.

Иймээс өнөөдрийн хуралдаанаар

  • Ээрүүл мэндийн салбарын хууль, журамд нэн яаралтай хийх өөрчлөлтийн асуудлуудыг намрын чуулганд танилцуулах
  • "Эрдэнэт" үйлдвэрийн хөрөнгөөр баригдаж, 2015 онд ашиглалтад орсон, өнөөдрийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх. Улсын эрүүл мэндийн салбар хүнд байгаа энэ цаг үед дайчлах, буцаан авах талаар хэлэлцлээ. Ингээд Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн мэдэлд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэж, танилцуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
  • Алтанбулаг боомтоор орж, гарах ачаа, тээврийн автомашины тээвэрлэлтийг идэвхижүүлэх,
  • Эрүүл мэндийн ачаалал хүнд байгаа. Орны хүрэлцээ муу байгаатай холбоотой зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн шийдвэргаргалаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү