Б.Жавхлан: С.Жавхлан 4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн


2021-10-19 15:07:12

УИХ-ын гишүү асан С.Жавхлан УИХ-ыг тартал суулт зарлахаа мэдэгдээд байгаа билээ.Тэгвэл түүний энэ суулт нь өөр шалтгаантай талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийв.

Түүний хэлж байгаагаар дуучин С.Жавхлан тоглолт хийхийн тулд Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн гэнэ. Энэхүү 4 тэрбум төгрөг нь тоглолтын санхүүжилт. Улмаар энэ мөнгийг өгөх боломжгүй гэж хэлснээс дээрх суулт эхэлсэн талаар олон нийтэд мэдээллээд байгаа юм. 

Сангийн сайд Б.Жавхлан мөн дээрх иргэний яриаг бататгаж, "С.Жавхлан надаас хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар асууж, уулзсан. Цар тахал урлаг, аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр туссан. 21 аймгийг тойрон тоглолт хийхэд дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтыг Засгийн газраас хүссэн. Гэхдээ бид улсын төсвийг үр зардалгүй зүйлд зарцуулж болохгүй шүүдээ. Үгүй гэж хэлсэнд бухимдсан байх, жагсаал хийх талаараа ч ярьж байсан. Үнэхээр ярьж байсан зүйлс нь ажил болоод явна гэж бодоогүй" хэмээсэн байна.

Харин дуучин Б.Жавхлангаас энэ талаар тодруулахад "Намайг тэгж гутаахгүй ээ. Сангийн сайд Б.Жавхлан гараад ир. Нүүр нүүрээ хараад ярья" хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү