С.Амарсайхан: Хил нээх асуудлыг хойшлуулсан зүйл байхгүй


2021-11-29 16:11:55

Эгийн голын усан цахилгаан станцын талаар Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “ОХУ, Монгол Улс Засгийн газар хоорондын комиссын хуралдаан жил бүр болдог. Хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд, мөн худалдаа эдийн засгийг өргөжүүлэх, эдийн засаг соёл, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс хамтын ажиллагааны комиссын хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахимаар хийсэн. Энэ удаагийн хуралдаанаар  айлчлал, хурлын бэлтгэл ажил, Ерөнхийлөгчийн ОХУ-д ирэх сард хийх айлчлалын бэлтгэлийг хангах, хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хэрэгжүүлэх арга хэмжээ, ирээдүйн зорилтыг тодорхойлох, эдийн засгийн төсөл хөтөлбөрийг ярилцсан.

Тухайн үед ОХУ-ын Засгийн газрын орлогч, миний бие хурлын үйл ажиллагааны мэдээллийг өгч байсан. Хэд хэдэн асуудал яригдсан.

  • Эрчим хүчний асуудал яригдаж, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хамтдаа хийх, ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Өргөтгөх ажил ирэх жил эхэлнэ.
  • Төмөр замыг салбарыг шинэчлэх хүрээнд төмөо замын тарифыг шинэчлэх хүрээнд хоёр тал тохиролцсоны үндсэн дээр 2025 он хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлэх шинэчлэлийг хийх,
  • Газрын тосны бүтээгдэхүүн ялангуяа газрын тосны бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлт, шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай,
  • Мөн байгаль орчин экологийн салбарт хамтарч ажиллах, хөдөө аж  ахуйн салбарт ажиллах, Евро-Азийн холбоонд хэрхэн цааш нь оролцоогоо хангаж явах боломжтой эсэх талаар,
  • Хийн хоолойн төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцсэн” гэсэн юм.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа

-Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг Оросын тал эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улс хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцан өгөөжтэй хамтарч ажиллах бодлогыг барьж ирсэн. Энэ хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц, эрчим хүчний бусад цогцолборыг өргөтгөх талаар олон талаас нь ярилцсан. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар иргэд мэдээлэлтэй байгаа байх. Хэрэгжүүлэх тал дээр хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн. Манай талаас дунд болон их оврын цахилгаан станцыг барьж байгуулах, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байлгах, эдийн засгийн үр өгөөжийг бодолцож хамтарч хэрэгжүүлэх санал тавьж буй. Хил орчмын гол горхины урсацийг хадгалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх асуудал хаа сайгүй яригддаг. Тэр хүрээнд ОХУ-ын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас энэ төсөлд оролцоно гэдгээ хэлэх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс хоёр тал цаашдаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйгээр хамтарч судалъя гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Нэг нь сөрөг байр суурьтай байгаа зүйл байхгүй. Гэсэн хэдий ч бид Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц, Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг үргэлжлүүлж байна. Ноцтой үл ойлголцох зүйл байхгүй.

Эгийн голын усан цахилгаан станц сэдвийн хүрээнд ОХУ, манай улс ч тэр ялгаагүй хаа хаанаа эцэслэн байгаль орчны сөрөг эерэг үр дагаврын талаар нэгдсэн судалгаа тооцооны үр дүнг гаргах ёстой гэж үзэж байна. Франц улсын зарим компаниуд судалгааг хийгээд эхэлсэн.

-Оросын талаас Эгийн голын усан цахилгаан станцын төслөө зогсоовол бусад бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх боломжтой талаар хэлсэн гэж үнэн үү?

-Тийм асуудал байхгүй. Хөрш орнуудтай холбоотой асуудалд иргэд албаны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг хүсье.

-Хил хэзээ нээгдэх талаар мэдээлэл бий юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хил нээх асуудлыг хойшлуулсан, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа шиг бүх тээвэрлэлт хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Ийм эцсийн шийдвэр Монгол Улсын талаас, Хятадын талаас ч гараагүй. Хэрвээ тийм шийдвэр гарсан бол Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдаар дамжуулаад албан ёсны дипломат шугамаар мэдээлэл өгдөг зарчимтай.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гаалийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгааг та бүхэн мэдэж байгаа. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байгаа. Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас эхлээд үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ. Монгол Улс, Хятад хоёрын хооронд хилийн нойл цэг дээр ачаа бараагаа солилцоно. Контейнер чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас бэлтгэлээ хангаад дууссан. Хятадын талаас бэлтгэл хангагдсан. Хил орчмын хяналтын үйл ажиллагааг уялдуулах, Зам тээврийн яамнаас хариуцсан ажлын хэсэг гарч, газар дээр нь очиж ажиллаж, тээвэрлэлтэд оролцох жолооч, чингэлэг ачиж буулгадаг каран гэх мэт бүгдийг нь чиглүүлэх ажилд орсон. 

Хүний оролцоогүйгээр хилийн 0 цэг дээр ачаа тээврийг солилцоно гэдэг нь цаашдаа ачаа эргэлтийг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү